Бусдын иргэний үнэмлэхийн зургаар түлш худалдан авч, хохироосон тохиолдол гарчээ

Бусдын иргэний үнэмлэхийн зургаар түлш худалдан авч, хохироосон тохиолдол гарчээ
Тавантолгой түлш ХХК 2026-2027 оны халаалтын улиралд нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 446 цэгээр Хотула аппликейшн болон иргэний үнэмлэхээр шахмал түлш худалдан борлуулж байна.
 
Хүргэлт хийх нэрээр иргэдийн иргэний үнэмлэхийн хуулбар болон гар утсанд дарсан иргэний үнэмлэхийн зургаар түлш худалдан авч, бусдыг хохироосон тохиолдол гарчээ. Бусдад иргэний үнэмлэхийн хуулбараа үлдээж, зургийг нь даруулснаар хэн нэгэн таны өмнөөс шахмал түлш худалдан авч, та түлшээ авч чадахгүй болж, түлшгүй үлдэх эрсдэлтэй байна. 
 
Иймд Тавантолгой түлш ХХК-иас өөрийн иргэний үнэмлэхийн хуулбараа хэн нэгэнд үлдээхгүй, зургийг нь даруулахгүй байхыг иргэдэд анхаарууллаа. Иргэн борлуулалтын цэгээс түлш худалдан авахдаа Хотула аппликейшн ашиглахаас гадна иргэний үнэмлэхээ заавал биетээр авч очин, мэдээллээ бусдад алдахаас сэргийлэх хэрэгтэй аж. 
 
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.