Л.Дүгэржав Антарктидаас авчирсан сонин бэлгээ Хамба лам Д.Нацагдоржид барив

 

Тэрбээр энэ удаа явахдаа Манба Дацан Монголын Уламжлалт Эмнэлэг Сургалтын төвийн тугийг Антарктидын Ливингстоны арал дээр мандуулаад ирснээ Манба Дацан МУЭСТ-ийн тэргүүн, Хамба лам Д.Нацагдоржид хүлээлгэн өгсөн байна.  

 

Dugerjav2019

 

Таван тив, гурван далайг гатлан ирсэн Манба Дацан МУЭСТ-ийн тугийг Антарктидын Ливингстоны арал дээр өнгөрсөн жилийн 12 сарын 24-нд мандуулжээ. Мөн Хамба ламтанаас залсан лусын дүлцэнг гурван далайд өргөөд ирсэн гэнэ.  

 

Dugerjav2019 b


Энэ тухай хамба лам Д.Нацагдорж "Монгол улсын Эрүүл мэндийн салбарт түүчээлж яваа манай байгууллагын туг Антарктидад мандаад ирсэн нь Монголын уламжлалт анагаах ухаан дэлхийд гарахын ерөөл бүрдлээ хэмээн ойлгож буй. Туйл судлаач Л.Дүгэржав бидний өгсөн Манал бурхны дүлцэн, лусын эмийг олон далай тэнгист өргөөд ирсэнд талархаж байна. Хүн бүхний хөл тавиад байдаггүй Антарктид тивд дээдийн номыг түгээж буй буян тань улам их арвидах болтугай" хэмээжээ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.