ЭМД-ын дэвтэр шаардахгүйгээр үйлчилгээ үзүүлэх гэнэ
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас өчигдөр эрүүл мэндийн байгууллагуудын дарга, захирал, эмийн сангийн эрхлэгч нарт чиглэл хүргүүлжээ. Уг албан бичигт дурдсанаар даатгуулагчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхдээ даатгуулагч мөн эсэхийг нь заавал шалгаж, тодорхойлж байхыг чиглэл болгожээ. Ийн тодорхойлохдоо www.health.gov.mn сайтаас регистрийн дугаараар нь шалгаж, даатгуулагч мөн тохиолдолд эрүүл мэндийн даатгалын дэвтэр шаардахгүйгээр үйлчилгээ үзүүлж байх юм байна.
Харин дээрх сайтаас шалгахад үйлчлүүлэгчийн мэдээлэл бүртгэлгүй тохиолдолд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг нотлох холбогдох баримтыг шаардах аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.