Эрх баригчид ЖДҮ-чдийг уучлахаар шийджээ

 

.

Оны өмнөхөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

-ЖДҮХС-аас зээл авсан гишүүд, сайд нарын асуудлыг хуулийн байгууллага шалгаад, багцлаад санал оруулаад ирнэ биз дээ. Энд холбогдсон гишүүдийг ёс зүйн хувьд хэзээ ч уучлахгүй. Хуулийн асуудал эцэслээд, бүрэн эрхийн асуудал хөндөгдвөл яг номоор нь хандана, би. Өмөөрөхгүй гэж хэлж байсныг сануулъя.

Гэтэл өнөөдөр түүний байр суурь өөрчлөгдөж, “шударга үгтэй” гэсэн имижээсээ дахин нэг алхмаар ухарлаа.

 

44930145 351195332094435 4449499506345508864 n

 

Халдашгүй байдлын дэд хороог УИХ-д олон жил сууж байгаа, эерэгээр хэлбэл туршлагатай, сөргөөр хэлбэл УИХ-д буг болтлоо суусан архагууд бүрдүүлж байгаа. Ард түмэн дэд хороог бүрдүүлдэг Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Н.Энхболд нараас шударга ёс хүлээхгүй юм бол өөр хэнээс хүлээх юм бэ?

.

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлж асуудлаар УИХ-д хандахдаа яагаад УИХ-ын гишүүнийг эрхээс нь түдгэлзүүлж шалгах ёстой вэ гэдгийг тодорхой тайлбарласан.

. Улстөрийн зорилгоор намайг шалгах гээд байна гээд мэдүүлэг өгөхгүй байж ч болно. Иймд гишүүдийг заавал ч үгүй бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, жирийн иргэний хэмжээнд аваачиж байж шалгах шаардлага үүсдэг.

Ийм байдал үүссэн учраас Прокурорын байгууллага Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж өгөөч хэмээн УИХ-д хандаад, өнөөдөр хоншоороо тас татууллаа.

46110083 293754487909444 1838865014849536000 n

Эрх баригчид Засгийн газрын түвшинд ч, УИХ-ын түвшинд ч ЖДҮ-чидтэй хариуцлага тооцох сонирхолгүй байгаа нь ингэж харагдлаа. Маргааш Ерөнхий сайд гарч ирээд “ЖДҮ авсан гишүүдтэй хариуцлага заавал тооцно. ЖДҮ-чидтэй хариуцлага тооцох гэсэн боловч Халдашгүй байдлын дэд хороо зөвшөөрөөгүй байна лээ. Хуулиа дагахаас өөр аргагүй” гэж урьдын адил гоё тайлбар тавиад олны амыг таглаж мэдэх юм.

Ер нь ч ингэх байх.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.