Эко шинэ жил

2019 оныг угтах шинэ жилийн баяр өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү “эко шинэ” байлаа. Учир нь иргэд шинэ жилийн бэлэг, мэндчилгээгээ байгальд халгүй, эко бүтээгдэхүүнээр, өөрсдийн гараар хийж бэлэглэхийг эрмэлзжээ.

Тухайлбал, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга бүх мэндчилгээгээ өөрийн гараар урлажээ. Тэрээр цаас, цавуу, товч ашиглаад эдгээр мэндчилгээнүүдийг бүтээжээ.

49067463 1835256913251792 3381723361854881792 n

49479616 1835257016585115 722670209382481920 n

49395856 1835257229918427 5209586650471989248 n

49132381 1835257503251733 4543120889931104256 n

Харин “Гялгар уутгүй монгол” ТББ-ын үүсгэн байгуулагч,сэтгүүлч М.Бүжинлхам хүүхдүүдэд өгөх бэлэгний уутаа мөн л өөрийн гараар урлажээ. Тэрээр дахин боловсруулсан бор цаасан дээр өөрийн сэтгэлийн үгээ бичсэн нь мөн л эко бүтээгдэхүүн болжээ.

49590971 2039081256171689 3756284341592784896 n

Мөн “Bio amidral store”-ийн хамт олон утас, зүү, цаас, цавуу ашиглаад шинэ жилийн бэлэгнйи уут, шинэ жилийн тоглоом, гацуурын чимэглэл зэрэг маш олон төрлийн бүтээгдэхүүнийг гараар хэрхэн урлаж болдгийг харууллаа.

49315633 2234455800214447 8957338717408722944 n

49187799 2234455830214444 6477435767613292544 n

48415758 2233218193671541 7756050516634763264 n

Энэ мэтчилэн иргэд харьцангуй байгальд ээлтэйгээр, хог хаягдал бага гаргаж, эдийн засагт хэмнэлттэйгээр баяр наадмаа тэмдэглэхийг эрмэлзэх болжээ.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд,

Энэ оны 3-р сарын 1-ээс эхлээд манай улсад гялгар уутны хэрэглээг хязгаарлаж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор иргэд олон нийтдээ хандаж нэг удаагийн гялгар уут, хуванцар савыг олон удаа хэрэглэж болдог даавуун тор, цаасан уут зэрэг эко бүтээгдэхүүнээр солихыг уриалъя.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.