Б.Баатархүү: Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэрэгт холбогдох баримтууд алга болоогүй

 

Сүүлийн үед цахим хуудсаар талийгаач Ч.Чамин-Эрдэнэтэй холбоотой мэдээлэл цацагдах болсон. Тэгвэл энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “ХУД-ийн нутаг дэвсгэрт иргэн Ч нас барсан хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас прокурорын зөвшөөрөлгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. .

хавтаст хэрэгт авагдсан гутал, хувцас өөрчлөгдсөн, эд материал, нотлох баримт алга болсон гэх ташаа мэдээлэл явж байгааг албан ёсоор мэдэгдье

Цагдаагийн байгууллагаас иргэнээс ирүүлж байгаа бүхий л мэдээлэл дээр шалгалтууд явуулж байгаа. Тухайн иргэнээс ирүүлсэн лифтний бичлэгт байгаа хоёр иргэнийг олж тогтоогоод шалгалтын ажиллагаа явуулсан. Энэ хэрэгт холбогдолгүй болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа. Тухайн. Мөн . Хэргийн газрын үзлэгээр илэрсэн баримтуудаас ямар нэгэн зүйл алга болсон юм байхгүй. Үнэхээр хэргийн явцад шаардлагатай гэж үзэж байгаа баримт байвал цагдаагийн байгууллагад албан ёсоор хандаж шалгуулахыг хүсч байна. . Мөрдөн шалгах ажиллагаа прокурорын хяналтан дор явдаг. Ажиллагаа дууссаны дараа шаардлагатай гэж үзвэл мэдээлэл хийнэ” гэв.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.