Монгол бөхчүүд башёг хошуучилж байна
Японы мэргэжлийн сумо бөхийн тав дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.

Дөрвөн өдрийн дараах байдлаар нэг ч унаагүйгээр башёг ганцаараа тэргүүлж байсан Озеки Котозакура тав дахь өдрийн барилдаанд өвдөг шороодож харин түүний араас нэхэж байсан Озеки Киришима Б.Лхагвасүрэн, Ёкозүна Оносато нарын найман бөх ээлжит даваагаа авлаа. Ийнхүү таван өдрийн дараах байдлаар дээд зиндаанд есөн бөх дөрвөн даваа, нэг унаатай башёг тэргүүлж байна. Анх удаа дээд зиндаанд дэвшээд буй Г.Өсөхбаяр аваргын хүү Тошинофүжи Ө.Дэмиджамц мөн дөрвөн өдөр дараалан давсан амжилтаар тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна.
Таван зиндаанд хүч үзэж буй 20 монгол бөхийн даваа, унаа буюу явцын мэдээлэл
Дээд зиндаанд
Озэки Киришима Б.Лхагвасүрэн 4:1
М-Б-5 Оошома П.Дэлгэрбаяр 3:2
М-Б-12 Асахакүрюү Р.Жамъянтогтох 3:2
М-З-14 Чиёошома Г.Мөнхсайхан 3:2
М-Б-16 Тошинофүжи Ө.Дэмиджамц 4:1
Жүрёо зиндаанд
Дэванорюү Т.Тэмүүлэн 3:2
Кёкүкайюү Ш.Далайбаатар 1:4
Тамаваши Б.Мөнх-Оргил 1:4
Онокацү Б.Чойжилсүрэн 3:2
Тамашохо Э.Энхманлай 1:4
Макүшита зиндаанд
Асахифүжи Б.Очирсайхан 2:1
Тэншёояма Г.Отгонбат 2:0
Хокүтэнкай Г.Сүхбат 1:1
Госэйзан Б.Мөнх-Од 1:2
Тацүбаяма М.Буянтогтох 2:1
Тэнросэй С.Лувсангомбо 2:0
Саданохикари Д.Наранцогт 1:1
Санданмэ зиндаанд:
Хакүгэцүро А.Сүхбат 0:2
Жонокүчи зиндаанд:
Жошоюү А.Сосорхүү 2:0
Хокүто М.Хүсэлбаатар 2:1
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.