Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг унтраажээ

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг унтраажээ
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм I багийн "Наран саран" гэдэг газарт гарсан хээрийн түймрийг өнөөдөр (2026.09.18) 01:59 цагт цурамд оруулж, 08:43 цагт бүрэн унтраажээ.
 
Түймрийг унтраахад аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Мөнххаан, Баруун-Урт сумын мэргэжлийн ангийн нийт 89 алба хаагч, 17 автомашин техник хэрэгсэлтэй ажилласан байна. Урьдчилсан байдлаар түймэрт 8400 га талбай өртөж шатсан гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.