Бүлэг хүчингийн хохирогч гэх Н.Шинэцэцэг ХЭҮК-т гомдол гаргажээ

Бүлэг хүчингийн хохирогч гэх Н.Шинэцэцэг ХЭҮК-т гомдол гаргажээ

Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст /ХЭҮК/ хандаж, өөрт нь холбогдох хэрэг болон хохирогчийн эрхийн асуудлаар гомдол гаргасан байна. 

Тэрээр өмнө нь өөрт нь холбогдох хэргийг шийдвэрлэх ажиллагаа, хохирогчийн эрхийн асуудлаар, хүндрүүлсэн бүлэг хүчингийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгох шаардлагыг тавьж байсан билээ. 

Үүнтэй холбогдуулан Н.Шинэцэцэг “Бүлэг хүчингийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгох тухай” нийтийн өргөдлийг санаачилж, УИХ-ын цахим системд есдүгээр сарын 4-нд бүртгүүлээд байсан юм. Тэгвэл өнөөдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Хүний эрхийн байгууллагад албан ёсоор гомдол гаргаснаар уг асуудлыг ХЭҮК-оор хянан шалгуулах хүсэлт гаргаж байна” гэж  мэдээлжээ. 

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Энх 8 минут
Энэ асуудлыг шийдэж өгөөч
Нараа 7 минут
Энэ эмэгтэйг мансууруулж бүлгээр хүчиндсэн зандалчдыг цээрлүүл