Согтуу жолооч, 11 настай хүүхдийг мөргөж гэмтээжээ

Согтуу жолооч, 11 настай хүүхдийг мөргөж гэмтээжээ
"Хүүхэд автомашинд дайруулсан" гэх дуудлага, мэдээлэл 2026 оны есдүгээр сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. 
 
Шалгалтаар “Тоёота Приус” маркийн автомашины жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон 11 настай хүүхдийг мөргөж, гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдсон байна. Хэргийн Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. 
 
Иймд цагдаагийн байгууллагаас согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг анхаарууллаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.