Н.Учрал: Стратегийн нөөцийг бүрдүүлж, үнийн өсөлтийг тогтворжуулахад онцгой анхаарна

AI хөрвүүлсэн
Н.Учрал: Стратегийн нөөцийг бүрдүүлж, үнийн өсөлтийг тогтворжуулахад онцгой анхаарна

Ирэх даваа гарагт Засгийн газрын хуралдааныг хуралдуулж, энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төслийг өргөн барих талаар Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ. 

Ерөнхий сайд Н.Учрал:

-Дэлхий дахины геополитикийн нөхцөл байдал, олон улсын худалдааны дайн нь манай улсад хүндээр тусаж байна. Ирэх найм, ес, аравдугаар саруудад шатах, тослох материалын хомстол үүсэж, улс орны хэмжээнд хүндрэл учирч болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. 

Энэ оны төсвийн тодотголын хүрээнд Засгийн газраас стратегийн нөөцүүдийг бүрдүүлэх, үнийн өсөлтийг тогтворжуулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Намрын ургац хураалтын ажилтай холбогдуулан шатах, тослох материалын хомстол үүсэхээс сэргийлж, бензин шатахууны хангамж дээр төрөөс тодорхой дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд таван сая орчим литр шатахууныг нөөцлөхөд шаардлагатай санхүүжилтийг энэ удаагийн төсвийн тодотголоор бүрэн шийдвэрлэсэн. 

Мөн хүнсний аюулгүй байдал, ургац хураалтыг дэмжих чиглэлээр улаан буудайн стратегийн нөөцийг бүрдүүлэхэд онцгой анхаарч байна. Төсвийн тодотголоор 100 мянган тонн улаан буудайг тариаланчдаас худалдан авах санхүүжилтийг бүрэн шийдвэрлэсэн.

Одоогийн байдлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Идэрбатын удирдлага дор бүтээгдэхүүний үнэ өртгийн асуудлаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.