Тийболын Азийн аваргууд эх орондоо ирлээ

Тийболын Азийн аваргууд эх орондоо ирлээ

Япон Улсын Токушима мужид 2026 оны наймдугаар сарын 22-25-ны өдрүүдэд 17 дахь удаагийн Азийн тийболын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд зургаан орны 28 баг өрсөлдсөнөөс Монголын “PEAK” баг алтан медаль хүртэж, Азийн аваргын цомын эзэн боллоо.f8b75a5744d94b5e84cb6b519d9f3000 “PEAK” баг нь 2022 онд байгуулагдсан бөгөөд 8-12 насны 15 тамирчны бүрэлдэхүүнтэй. Багийн дасгалжуулагчаар Г.Тэмүүлэн, У.Анхбаяр, сэтгэлзүйчээр М.Дэмбэрэлсүрэн, менежерээр Ц.Ууганнаст нар ажиллажээ.

b1400a38c540413f801f0c21c70601fc

Тус багийг анх Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч А.Баяр үүсгэн байгуулсан байна. Peak баг 2024,2025 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэж байсан амжилттай юм. Тийбол нь хүүхдийн Бэйсбол буюу бэйсболын суурь спорт юм.

5c68ae8fcce5400fa838f6ba2054eb2a

Хүүхдүүдэд бэйсболын үндсэн техник, ур чадварыг эзэмшүүлдэг суурь спорт гэж ойлгож болно. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад энэ спортоор хичээллэх хүүхдийн тоо нэмэгдэж, олон улсын тэмцээнд амжилт үзүүлсээр байна. Ийнхүү Монголын ирээдүйн бэйсболын шилдэг тамирчид тийболын талбайд бэлтгэгдэж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.