Монгол Улс ундны усанд нийт 90 шахам үзүүлэлтээр шинжилгээ хийж байна

Монгол Улс ундны усанд нийт 90 шахам үзүүлэлтээр шинжилгээ хийж байна
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Стандарт, хэмжил зүйн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Усны газар хамтран “Усны өдөр” хэлэлцүүлэг зохион байгууллаа.
 
Монгол Улсын нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртөж, ган, зуд, үер зэрэг уур амьсгалын гаралтай гамшгийн эрсдэл нэмэгдэж байгаа тул усны нөөцийн хомстол, уур амьсгалын өөрчлөлт, хүн амын төвлөрөл, ундны усны эх үүсвэрийн хамгаалалт, чанар, аюулгүй байдлын асуудал цаашид улам бүр чухал болж байна.
62f24c0912c74e68a94b2458c6a8306e
 
Манай оронд жилд дунджаар 40 шахам үер бүртгэгддэг бөгөөд 1966 оноос хойш тохиолдсон томоохон дөрвөн үер тутмын гурав нь хүн ам олноор суурьшсан, нягтаршил өндөртэй Улаанбаатар хотод тохиолдсон байна. Үерийн улмаас ундны усны эх үүсвэр бохирдох эрсдэлтэй. Монгол Улс ундны усанд нийт 90 шахам үзүүлэлтээр хими, микробиологи, цацрагийн шинжилгээ хийж байна.
3b8ff36ffb5043a0b5ebae1d13c229ad
 
Хэлэлцүүлгийн үеэр “Япон Улсад 301, Сингапурт 300, БНСУ-д 231 үзүүлэлтээр усны чанар, аюулгүй байдлыг шинжилдэг бол Монгол Улсад MNS 0900:2018 стандартын хүрээнд 89 үзүүлэлт тусгагдсан, иймээс Монгол Улсын ундны усны чанарын шинжилгээний арга, тоног төхөөрөмж, лабораторийн чадавхыг үе шаттайгаар нэмэгдүүлж, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх шинжилгээний арга зүйг нэвтрүүлэх шаардлагатай” гэдгийг Стандарт, хэмжил зүйл газраас онцолсон юм.
2706fafbc135478fa56f41a05e8ad6d5
Дашрамд сонирхуулахад үерийн эрсдэлийн менежментийн суурь дараах стандартууд манай улсад мөрдөгдөж байна.
 
-MNS ISO 31000:2020 Эрсдэлийн менежмент-Удирдамж
-MNS ISO 22301:2020 Аюулгүй байдал ба уян хатан байдал-Бизнесийн тасралтгүй байдлын менежментийн тогтолцоо. Шаардлага
-MNS ISO 24512:2012 Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ–Ус хангамжийн барилга, байгууламжийн ашиглалтын менежмент болон ашиглалт үйлчилгээний түвшин үнэлэх аргачлал.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.