Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний цахим сурталчилгаанд хийх хяналт шалгалтыг эрчимжүүлнэ
Сүүлийн өдрүүдэд тураах зориулалттай бүтээгдэхүүний гарал үүсэл, бүртгэл, зөвшөөрөл, чанар, аюулгүй байдал болон сурталчилгаатай холбоотой мэдээлэл, гомдол олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад байна.
Иймд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар болон Нийслэлийн Эрүүл мэндийн газарт чиг үүргийн дагуу хяналт шалгалт хийж, бүтээгдэхүүний хууль, журмын нийцлийг тогтоож шуурхай арга хэмжээ авч ажиллахыг салбарын сайд үүрэг болголоо.
Түүнчлэн бүртгэлгүй эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, витамин, жин бууруулах болон биеийн галбир өөрчлөх үйлчилгээтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг сурталчлах, худалдах, хэрэглэхийг уриалах явдлыг таслан зогсоож, хяналт тавихаар Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран ажиллаж байгааг мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.