"Хархорум 360°" хөгжмийн фестиваль Хүннүгийн үеэс хойших түүхээр "аялуулна"
"KHARKHORUM 360° visual art & music festival" төслийн багийнхан өнөөдөр мэдээлэл хийлээ.
Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус фестиваль цаг хугацаа буюу TIME нэртэйгээр зохион байгуулагдаж байна. Энэ хүрээнд Хүннүгийн үеэс хойших таван томоохон үйл явдлыг дижитал урлагийн гайхамшгаар дамжуулан харуулж, үзэгч сонсогчдыг 2000 гаруй жилийн түүхээр аялуулахаар төлөвлөжээ. Энэ жилийн онцлог нь Монголд анх удаа Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв тайзыг бүтэн тойрсон 12м өндөр, 300м урттай 360 градусын дэлгэц байрлуулах юм байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.