Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 70 МВт-ын хүчин чадалтай ДЦС-ын галыг асаалаа
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 70 МВт-ын хүчин чадалтай ДЦС-ын галыг асаалаа.
Улаанбаатар хотоос 311 км-ийн зайд барьж буй уг станц тус бүр 35 МВт турбингенератортай хоёр блок зуухтай юм. Жилд 489.2 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэн, 440.2 сая кВт.ц цахилгаан, 373 мянган Гкал дулаан түгээхээр тооцоолжээ.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Удахгүй ашиглалтад оруулах энэ станц нь цахилгаан болон дулааны чадлын дутагдлыг нөхөхөд хувь нэмэр оруулах, хараат байдлыг бууруулахад нөлөөтэй. Энэхүү төсөлд гар бие оролцож буй хүн бүхэнд баяр хүргэе” гэв.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.