🔴С.Амарсайхан: Баригдаж дуусаагүй барилгын бүртгэлийг хийж, иргэдийг хохирохоос урьдчилан сэргийлнэ

AI хөрвүүлсэн
🔴С.Амарсайхан: Баригдаж дуусаагүй барилгын бүртгэлийг хийж, иргэдийг хохирохоос урьдчилан сэргийлнэ

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан орон сууцны захиалга, дахин төлөвлөлттэй холбоотой залилангийн гэмт хэргийг шийдвэрлэх, иргэдийн хохирлыг барагдуулах үүрэг бүхий ажлын хэсэг анхны хуралдаанаа хийж, өнөөгийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээ, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ахалж, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Бат-Амгалан дэд ахлагчаар ажиллаж байна.

Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс баригдаж дуусаагүй нийтийн зориулалттай орон сууцны улсын бүртгэлийг заавал хийдэг болох, бүртгэлийн мэдээллийн үнэн зөв, ил тод, нээлттэй байдлыг хангах замаар иргэдийн өмчлөх эрхийг баталгаажуулах ажлыг хуулийн хүрээнд хатуу хяналттай болгохоо мэдэгдлээ.

Өнгөрсөн хугацаанд барилгын захиалга авдаг, барьж дуусаагүй барилга дээрээ гэрчилгээ авч банк, санхүүгийн байгууллагад барьцаалан зээл авдаг, эцэст нь зээлээ төлж чадалгүй барилгаа зогсоож, захиалагч иргэдийг хохироодог нөхцөл байдал газар авсан байна. Зарим аж ахуйн нэгжүүд эрэн сурвалжлагдаж байгаа бөгөөд газрын болон үл хөдлөх хөрөнгийн маргааны улмаас олон мянган иргэн хохирч, энэ төрлийн гэмт хэргийн тоо тасралтгүй өсөж байгааг онцлов.

Иргэд захиалга өгсөн барилгынхаа явц, гомдол мэдээллийн шийдвэрлэлтийн талаар мэдээлэл авч чададгүй байдлыг өөрчилж, шүүхийн шийдвэр гарсан хэргүүд, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, дуудлага худалдааны явц зэрэг бүх мэдээллийг нэгтгэн ангилж, иргэдэд нээлттэй болгох механизмыг бүрдүүлж байгаа аж. 

УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн иргэдийн хүсэлтийн дагуу ХББОС-ын яамнаас өнгөрсөн тавдугаар сарын 1-30-ны хооронд ажлын хэсэг гаргаж, шалгалт явуулсан байна. Шалгалтаар нийт 44 аж ахуйн нэгжийн 52 орон сууцны төсөлтэй холбоотой гомдлыг авч үзжээ. 

Гол гацаа нь иргэдийн болгоомжгүй байдал, ААН-ийн санхүүгийн хямрал, газрын маргаан, Газрын тухай, Усны тухай, Эрчим хүчний тухай хуулиудыг зөрчсөнөөс үүдэж барилга эхлүүлэх зөвшөөрөлгүй баригдсан зэрэгтэй холбоотой байна. Эдгээр 52 төслийн 50 орчим хувийг нь бичиг баримт, архитектур төлөвлөлтийн даалгаврыг нь цэгцэлж, зөвшөөрлийг хууль ёсны болгосноор засаж залруулах боломжтой гэж дүгнэжээ.

Цаашид намрын чуулганаар хэлэлцүүлэх Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Орон сууцжуулалтын анхдагч хоёр хуулийн төсөлд барилгын бүтэц даацын угсралтын ажил 50 хувиас дээш гарсан тохиолдолд тухайн компани иргэдээс орон сууцны урьдчилгаа төлбөр цуглуулах эрхтэй байхаар зааж өгчээ. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас өгсөн мэдээллээр, өнөөдрийн байдлаар 776 гүйцэтгэх баримт бичгээр 50.9 тэрбум төгрөгийн төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Үүнээс төлбөр авагч иргэнээр 774 иргэний 696 гүйцэтгэх баримт бичиг, төлбөр авагч хуулийн этгээдээр 78 баримт бичиг байна.

Шүүхийн шийдвэрээр үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг даалгасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд төлбөр төлөгч 21 хуулийн этгээдийн төлбөрийг хэсэгчлэн төлүүлж байна. Харин 29 хуулийн этгээдэд холбогдох 304 гүйцэтгэх баримт бичгийн 24.8 тэрбум төгрөгийн төлбөр нь тухайн аж ахуйн нэгжүүд ямар нэгэн хөрөнгөгүй, төлбөрийн чадваргүй гэсэн төлөвтэй байгаа аж.

Хамгийн өндөр төлбөртэй аж ахуйн нэгжүүдийг танилцуулбал:

  • "Март констракшн" ХХК – 7.6 тэрбум төгрөг
  • "Сэд дэвжих" ХХК – 4.1 тэрбум төгрөг
  • "Гео канон төв" ХХК – 2.6 тэрбум төгрөг
  • "Нарны бус" ХХК – 2.2 тэрбум төгрөг
  • "Говь" компани – 1.7 тэрбум төгрөг
  • "Басма констракшн" ХХК – 1.7 тэрбум төгрөг
  • "Болд констракшн" ХХК – 1.5 тэрбум төгрөг
  • "Тод Бат Андууд" ХХК – 1.3 тэрбум төгрөг
  • "Хайрын хойд" ХХК – 0.7 тэрбум төгрөг
  • "Скү стар" тур компани – 0.6 тэрбум төгрөг

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Ажлын хэсгийн ахлагчийн зүгээс дараах үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өглөө:

-Хамтарсан мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж, хэрэгжилтийн үр дүнг долоо хоног бүр ажлын хэсэгт танилцуулах

-Хэрэг шийдвэрлэлт удааширч байгаа шалтгаан нөхцөлийг тодорхойлж, эрх зүйн болон зохион байгуулалтын арга хэмжээ авах

-Гүйцэтгэх баримт бичгийн биелэлтийг эрчимжүүлж, хохирогчдоор нь, мөнгөн дүнгээр нь, он жилээр нь ангилж, ирэх даваа гараг гэхэд нэгдсэн тайлан гаргах. Дуудлага худалдааг иргэдэд ил тод, нээлттэй явуулах

-Захиалга авсан орон сууцны иргэд болон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, дуусаагүй барилгуудын хэдэн хувийг энэ онд багтаан дуусгах боломжтойг тодорхойлон, ирэх даваа гарагт ажлын хэсэгт танилцуулах.

Сэтгэгдэл (12)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

АжиндайХХК 1 долоо хоног, 5 өдөр
Ажиндай ХХК -н Рэд вилл хотхон 4-н блок 288айлын 2019оноос эхлэн захиалга авсан тэр үеийн мөнгийг одоо үетэй харьцуулашгүй шүү.Нэрийг нь дээр оружлж өгнө үү
Стронгер ХХК 1 долоо хоног, 4 өдөр
БЗД-ийн 13-р хорооны нутаг 14-р сургуулийн урд баригдаж байгаа Paradase apartment 2 блок 16 давхар барилга хугацаа хэтрээд 3 жил болж иргэдийг хохироож байна
Содов Намжилсүрэн 1 долоо хоног, 3 өдөр
Сонгино хайрхан дүүрэгт баригдаж байсан 74 хохирогчтой Тэмүүлэн баатар компанд залилуулаад 15 жил болж байна шийдэж өгнө үү
Uranchimeg Terbish 1 долоо хоног, 3 өдөр
Тэмүүлэнбаатар ххк 75 хохригч, 15 жил болж бна ,байршил 5шар 12р сургуулийн хажууд
Онцгой хотхон 1 долоо хоног, 3 өдөр
Бзд гал унтраах 64 ангийн хашаанд баригдаж байгаа 512айлын орон сууц буюу Онцгой хотхон баригдаж эхлээд 12 жилийн нүүр үзэж байна
ДУЛМАА 94935166 1 долоо хоног, 3 өдөр
Шинэ сансар хотхоны асуудлыг анхааралдаа аваад өгөөч.Цагдаад өгөөд 2 жил 6 сар болж бна
Үүрийнтуяа 1 долоо хоног, 2 өдөр
Схд 18 хороо Эрдэнчимэг захиралтай Тэмүүлэнбаатар ХК хохирсон 15 жил боллоо шийдэж өгөө
Үүрийнтуяа 1 долоо хоног, 2 өдөр
Схд 18 хороо Эрдэнчимэг захиралтай Тэмүүлэнбаатар ХК хохирсон 15 жил боллоо шийдэж өгөөч
Үүрийнтуяа 1 долоо хоног, 2 өдөр
Схд 18 хороо Тэмүүлэнбаатар ХК хохирсон 15 жил боллоо шийдэж өгөөч
Үүрийнтуяа 1 долоо хоног, 2 өдөр
Схд 18 хороо Тэмүүлэнбаатар ХК хохирсон 15 жил боллоо шийдэж өгөөч
маунт куард 1 долоо хоног, 2 өдөр
2022 онд 100% бэлэн төлөлтөөр гэрээ хийсэн, одоо болтол ашиглалтанд ороогүй
маунт куард 1 долоо хоног, 2 өдөр
2022 онд 100% бэлэн төлөлтөөр гэрээ хийсэн, одоо болтол ашиглалтанд ороогүй