ХЗДХЯ-ны “Явуулын оффис” Нарантуул худалдааны төвд ажиллаж, иргэдэд үйлчилгээ үзүүллээ

ХЗДХЯ-ны “Явуулын оффис” Нарантуул худалдааны төвд ажиллаж, иргэдэд үйлчилгээ үзүүллээ
ХЗДХЯ-ны “Явуулын оффис” өнөөдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах Нарантуул олон улсын худалдааны төвд 11:00-15:00 цагийн хооронд ажиллаж, иргэдэд үйлчилгээ үзүүллээ.
 
Энэ үеэр ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Хууль зүйн туслалцааны төвийн дөрвөн улсын өмгөөлөгч ажиллаж, нийт 45 иргэнд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ.
8340ac5f11014a489574e45ddab80e23
Үүнээс эрүүгийн хэргийн асуудлаар найм, гэр бүл салалтын асуудлаар найм, өв залгамжлалын маргааны асуудлаар тав, хөдөлмөрийн маргааны асуудлаар тав, зөрчлийн хэргийн асуудлаар зургаа, гэрээний эрх зүйн асуудлаар дөрөв, орон сууцтай холбоотой асуудлаар тав, захиргааны эрх зүйн асуудлаар дөрвөн иргэнд тус тус хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна. 
9f6b066885da42fab66a3f6c2127250e
Мөн шүүх шинжилгээний ерөнхий газар 115 ширхэг материал тарааж, 16 иргэнд сэтгэл зүйн зөвлөгөө өгч, хоёр иргэний гомдол, хүсэлтийг хүлээн авч зөвлөгөө өгч, ажиллажээ.
 
УБЕГ нийт 46 иргэнд иргэний улсын бүртгэлийн үйлчилгээг үзүүлсэн бөгөөд иргэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн чиглэлээр 96 иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллав.
ae3654eeebf548c2b3a06984ce3dc72f

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.