Johnson & Johnson хохирогчдод 5.5 тэрбум ам.доллар төлнө

Johnson & Johnson хохирогчдод 5.5 тэрбум ам.доллар төлнө

Тус компани хүүхдийн цацлага болон тальк агуулсан бусад бүтээгдэхүүнийг хэрэглэсний улмаас өндгөвчний хорт хавдар туссан гэж үзэн шүүхэд хандсан олон арван мянган нэхэмжлэгчтэй олон жил үргэлжилсэн маргааныг эцэслэхээр зорьж байна.

Энэхүү тохиролцоо нь АНУ-ын холбооны болон мужийн шүүхүүдэд гаргасан 76 мянга гаруй нэхэмжлэлийг хамарч байгаа юм.

Гэхдээ 5.5 тэрбум ам.доллар нь эцсийн дүн биш. Нэхэмжлэгчдийн өмгөөлөгчдийн үзэж буйгаар оролцогчдын тоог харгалзан үзвэл нийт нөхөн төлбөр долоон тэрбум ам.доллараас давж магадгүй. Энэ хэлэлцээр нь бүх нэхэмжлэгчийн дор хаяж 95 хувь нь зөвшөөрөн гарын үсэг зурсан тохиолдолд л хууль ёсны хүчин төгөлдөр болно.

Johnson & Johnson компанийн хүүхдийн талькан цацлагатай холбоотой шүүхийн маргаан 10 гаруй жил үргэлжилсэн. Тус компани 2020 онд АНУ-д тальк агуулсан хүүхдийн цацлагын борлуулалтаа бүрэн зогсоож, эрдэнэ шишийн цардуулд суурилсан бүтээгдэхүүнээр сольсон ч шүүхийн нэхэмжлэлүүд үргэлжилсээр байна. Мөн компанийн албан ёсны мэдэгдэл энэ тохиролцоог баталгаажуулсан талаар Reuters мэдээлжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.