УНТЭ-ийн захирал П.Анхтуяаг тендерт шалгарсан компаниас хахууль авсан хэргээр шалгаж эхэлжээ
Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн захирал П.Анхтуяаг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулж, шалгаж эхэлжээ. Түүний албан өрөө, гэрт энэ сарын 1-нд АТГ-ынхан нэгжлэг хийж, улмаар прокурорын зөвшөөрлөөр сэжигтнээр тооцон саатуулсан аж.
Ингэхдээ бусдаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 22.4-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэх заалтыг үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй гэнэ.
Бидэнд олдсон мэдээллээр УНТЭ-ээс зарласан тендерт шалгарсан аж ахуйн нэгжийн удирдлагаас багагүй хэмжээний хахууль авсан байж болзошгүй аж. УНТЭ-ийн захирал П.Алтантуяатай холбоотой “Найздаа давуу байдал олгож тусгай шалгалтад ороогүй байхад сонгон шалгаруулалт зарлалгүйгээр удирдах албан тушаалд томилсон” гэх гомдлыг өмнө нь эмч, ажилтнуудаас нь АТГ-т гаргаж байсан ч хууль зөрчсөн нь тогтоогдоогүй хэмээн дүгнэж байж. Гэхдээ хуулийг хэрэгжүүлэн УНТЭ-ийн харьяа төвийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлахыг АТГ-аас П.Алтантуяад сануулж байжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.