“Ардын нам-Ард түмэндээ” аян Дорнод аймгийн Баяндун суманд үргэлжиллээ

“Ардын нам-Ард түмэндээ” аян Дорнод аймгийн Баяндун суманд үргэлжиллээ

“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Нарийн бичгийн дарга Н.Энхбаатараар ахлуулсан баг Дорнод аймгийн Баяндун сумын иргэд хөдөлмөрчид, намын гишүүдтэй уулзаж Засгийн газар, УИХ-аас гаргасан шийдвэр, Монгол Ардын намын бодлого болон “Чөлөөлье” санаачилга, E4 стратеги, мөн Enam 3.0 платформын талаар мэдээлэл өгч, санал бодлоо солилцлоо

Тухайлбал, орон нутаг, малчдын хувьд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн хэмжээ, хугацаа болон тэтгэвэр, татварын шинэчлэлийг илүү хөндөн ярьдаг. Иймд Ерөнхий сайд Н.Учралын танилцуулж буй тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн үр дүнд бодит өөрчлөлт гарах боломжтойг танилцууллаа.

a8f75e793e9c4ad1aadd059c6ce9722b

Ажилласан жил, тэтгэврийн хэмжээнээс нь хамаарсан 100-300 мянган төгрөгийн баталгаат тэтгэвэр ахмадуудад олгогдоно. Нийт 504 мянган ахмадын тэтгэвэр дунджаар 215 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Тэтгэврийн зөрүүг арилгаж, итгэлцүүрийг шинэчилснээр 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүү арилна. Тэтгэвэрт гарах наснаас хойш үргэлжлүүлэн ажиллавал жил тутамд сарын тэтгэврийг дөрвөн хувиар нэмэгдүүлнэ. Мөн 25-аас дээш жил шимтгэл төлсөн иргэдийн нэмэгдлийг жилд 1.5 хувиар бодож байгааг хоёр хувь болгож өсгөнө. Тэтгэвэр авагч ажил хийдэг бол нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө зэрэг эерэг өөрчлөлтүүд гарах юм.

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн төслийг баталснаар илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжиж, тэтгэврийн зөрүү арилна мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэж үзэж байгаа юм.

dfe2be1c4f7a47b2af89fca637b1702a

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.