Монгол Улсад мал амьтны бруцеллёзтой тэмцэх чадавхыг сайжруулах төслийг хэрэгжүүлнэ

Монгол Улсад мал амьтны бруцеллёзтой тэмцэх чадавхыг сайжруулах төслийг хэрэгжүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төлөөлөл БНХАУ-ын Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлэх “Монгол Улсад мал амьтны бруцеллёзтой тэмцэх чадавхыг сайжруулах” төслийн техникийн шинжээчдийн багийг  хүлээн авч уулзлаа.

Монгол Улсад мал аж ахуй болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг зоонозын тэргүүлэх халдварт өвчний нэг нь бруцеллёз юм. Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), БНХАУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны байгууллага, БНХАУ-ын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи хамтран 36 сарын хугацаанд хэрэгжих, хоёр сая ам.долларын төсөвтэй төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Уг төсөл “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалын хүрээнд бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт, хяналтын тогтолцоог бэхжүүлэх, лабораторийн хүчин чадал болон цахим тандалтын системийг хөгжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрсдэлд суурилсан тэмцлийн арга хэмжээг зорилтот бүс нутагт хэрэгжүүлэхэд чиглэж байгаа юм. 

Мөн Бруцеллёзтой тэмцэх үндэсний стратеги (2026–2036)-ийг шинэчлэх, вакцин болон оношлуурын чанарын баталгаажуулалтыг олон улсын стандартад нийцүүлэх, орон нутагт хамтарсан шуурхай хариу арга хэмжээний баг байгуулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, санхүүжилтийн тогтвортой байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ. 


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.