ХЭҮК-ийн дарга Д.Сүнжид: Албан ажлыг хэвийн явуулахад чиглэсэн шуурхай арга хэмжээ авна

ХЭҮК-ийн дарга Д.Сүнжид: Албан ажлыг хэвийн явуулахад чиглэсэн шуурхай арга хэмжээ авна
ЗӨВ.мн сайт “Цемент шохой” ТӨХК-ийн дарга Н.Ганхуягийг татварын мөнгийг хууль бус зүйлд ашиглаж байна гэх мэдээлэл түгээхдээ тухайн хүний зургийн хамт нийтэлсэн. Үүнд Н.Ганхуяг нь "миний зургийг зөвшөөрөлгүй ашиглалаа хэмээн Хүний эрхийн үндэсний комис (ХЭҮК)-т гомдол гаргасанд тухайн сайтыг буруутай гэж үзэн 20 сая төгрөгөөр торгох шийвдэр гаргаад байсан билээ. Энэ шийдвэрийг ЗӨВ.мн сайт хүлээн зөвгөөрөхгүй гэдгээ мэдэгдэж ХЭҮК-т албан бичиг хүргүүлсэнд ХЭҮК-ийн дарга Д.Сүнжид дараах тайлбарыг өгчээ. 
 
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид: 
 
-Миний бие БНХАУ-д албан томилолтоор ажиллаж байгаад өчигдөр шөнө ирсэн тул www.zuv.mn сайтад холбогдуулан гаргасан гомдлын асуудлаар байр сууриа шуурхай илэрхийлэх боломжгүй байсанд хүлцэл өчье.
 
Үүссэн нөхцөл байдалд авсан Комиссын арга хэмжээний талаар Хүний хувийн мэдээллийн асуудал хариуцсан гишүүн Г.Нарантуяа болон Тамгын газрын дарга Х.Ихтамир нар хэвлэлийн хурал хийсэн. Үүссэн нөхцөл байдал, авсан арга хэмжээний талаар Комиссын даргын хувьд өнөө өглөө бүрэн мэдээлэл авч, сэтгүүлчийн хүсэлтийн дагуу албан бичгийг даруй албажуулж өглөө.
 
Гомдол шийдвэрлэх ажиллагаанд гарсан алдаа, үр дагаврыг зохих ёсоор залруулна. Мөн Комиссын тусгай механизмууд, хэлтсүүдийн үйл ажиллагааны дотоод үйл ажиллагаа уялдаа холбоог сайжруулах, албан ажлыг хэвийн явуулахад чиглэсэн шуурхай, тодорхой арга хэмжээ авах болно гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.