ХЭҮК-ынхон хуулийн хугацааг дуусгах гээд байна уу

ХЭҮК-ынхон хуулийн хугацааг дуусгах гээд байна уу

Монгол Улсын Хүний эрхийн комиссын Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ганзориг нь Хөтөлийн "Цемент шохой" компанийн Стратеги төлөвлөлт, бизнес хөгжлийн газрын дарга Н.Ганхуягийн гомдлоор, хуулийг гуйвуулж, хэт нэг талыг барьж, "Зөв.мн" сайтад 20 сая төгрөгийн торгууль ногдуулсныг тус комиссын Дотоод хяналт шалгалтын хэлтсээс хянаад, сахилгын шийтгэл оногдуулах нь зүй хэмээн шийдвэрлэсэн талаар бид өчигдөр мэдээлсэн

Тус комиссын Дотоод хяналт шалгалтын хэлтсээс дүгнэлт гарсан. С.Ганзоригийг албаны чиг үүргийг тус тус хангалтгүй хэрэгжүүлж, хариуцлага алдсан гэж дүгнээд, зохих сахилгын шийтгэл оногдуулах саналтай байгаагаа шалгалтын комисс тайландаа дурдсан. 

Гэтэл энэхүү тайлангаа албажуулж, тамга дарж өгөхгүй байгаа аж. Энэ талаар "Зөв.мн" сайтын эрхлэгч Г.Долгорсүрэн: 

-ХЭҮК-ын Тамгын газрын даргаас танилцуулсан дүгнэлтээ тамгатай өгөөч гэж өчигдөржин гуйгаад бардаггүй ээ. Өчигдөр өгөх юм ярьж байснаа өнөөдөр өөр зүйл ярьж байх юм. Шүүхэд хандах хугацаа маань дуусах гээд байдаг. Та нар жаахан хүн чанартай байгаач гэжээ. 
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид гадаадад албан томилолттой байгаа бөгөөд доорх хүмүүс нь ийнхүү нэг нэгэн рүүгээ хариуцлагыг чихэж, цаг хожиж, шүүхэд хандах хуулийн хугацааг дуусгахаар төлөвлөсөн бололтой юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.