Тендерт шалгаруулсны хариуд хахууль нэхсэн гэх албан тушаалтныг шалгаж дуусжээ

Тендерт шалгаруулсны хариуд хахууль нэхсэн гэх албан тушаалтныг шалгаж дуусжээ

“Багануур, Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д эрх бүхий албан тушаал хашдаг З.Эрхэмбаярыг АТГ-ынхан шалгаж дуусжээ.

Тэрбээр тус компаниас зарласан нэг бус тендерт шалгарсан аж ахуйн нэгжийн удирдлагаас хахууль өгөхийг шаардсан хэрэгт холбогдсон юм байна.

Тухайлбал, ажлын тусгай гутал, хувцас авах тендерт шалгарсан компанийн захирал эмэгтэйтэй “Телеграм” сүлжээ ашиглан холбогдож, ажил үүргээ хэрэгжүүлснийхээ төлөө шагнал, урамшуулал өгөхийг шаардсан хэмээн буруутгагджээ. Мөн цахилгаан дамжуулах шугамын тулгуур зэргийг нийлүүлэх сонгон шалгаруулалтад оролцон ялсан аж ахуйн нэгжийн захирлын утсанд холбогдон мөн л албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль нэхсэн гэх хэрэгт шалгуулсан гэнэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.