Зайсанд барилга барихын тулд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч асанд хахууль өгсөн үү
Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байсан Б.Мөнхболдод холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр болсон талаар цахим мэдээллийн хэрэгслүүдэд нийтэлсэн.
Тэрбээр Зайсангийн аманд байрлах 2329.6 ам метр газарт орон сууц барих архитектур төлөвлөлтийн А даалгавар гаргуулахын тулд бусдад 30 сая төгрөгийн хахууль өгсөн байж болзошгүй хэрэгт холбогдсон юм.
Бидний авсан мэдээллээр Б.Мөнхболд нь найз Г.Гантөгстэй хамтран “Эн Эф Эс” ХХК-ийн эзэмшлийн газарт орон сууц бариулах А даалгавар гаргуулахын тулд 2020-2024 онд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан Г.Төгөлдөрт дээрх хэмжээний мөнгө өгсөн хэрэгт холбогдсон аж. Өдгөө тэдэнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газрын Авлига, мөнгө угаах гэмт хэргийг хянан шийдвэрлэх хэлтсийнхэн хянаж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.