"Монгол дохионы хэлний тухай" хуулийн төслийг боловсруулж байна

"Монгол дохионы хэлний тухай" хуулийн төслийг боловсруулж байна

Монгол Улсын Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбооноос Засгийн газар болон Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд хандан шаардлага хүргүүлсэн. Шаардлагын хүрээнд Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөл, холбогдох албан хаагчид Монгол Улсын Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбооны ерөнхийлөгч А.Энхбаатар болон сонсголын бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзжээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам уг шаардлагыг хүлээн авч, хүний эрхийг дээдлэх, тэгш оролцоог хангах зарчмын хүрээнд бодитой шийдвэрүүдийг гарган, шат дараатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлснийг албан ёсоор мэдэгдлээ. Мөн тухайн шаардлагад ирүүлсэн яам дангаар шийдэх боломжгүй асуудлуудыг бусад яамд, төрийн байгууллагуудтай хамтран шийдвэрлэх үйл явцыг ханган ажиллахаа энэ үеэр мэдэгдсэн байна. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.