Цаг уурын салбарын техник, тоног төхөөрөмжийг шинэчилж гамшгаас сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр өнөөдөр Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллаж, байгууллагын үйл ажиллагаанд тулгамдсан асуудлын талаар мэдээлэл авлаа.
Энэ үеэр Шадар сайд Цаг уурын урьдчилсан мэдээлэл бол улсын хэмжээнд стратегийн ач холбогдолтой урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлэгт үндэслэн гамшгаас хамгаалах бэлэн байдлын хөдлөх бүрэлдэхүүн, зохион байгуулалт, хариу арга хэмжээгээ төлөвлөн хэрэгжүүлдэг тул тус байгууллагыг орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангах шаардлагатай гэв.

Тус байгууллагын зүгээс цалин хөлстэй холбоотойгоор хүний нөөц хомстсон, мэргэжилтэн бэлтгэгдэх нь багассан талаар танилцууллаа.
Түүнчлэн, дэлхий дахинд хэрэглэгдэж буй зарим багаж, техник дутагдалтай байгааг хэлж байна. Шадар сайд Н.Номтойбаяр тус байгууллагын нэн тулгамдсан хэрэгцээ шаардлага, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл болон хүний нөөцийн чадамжийн талаар нарийвчилсан мэдээллийг яаралтай гаргаж танилцуулах, тус мэдээлэлд үндэслэн үе шаттайгаар шийдвэрлэхээр боллоо.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.