35 настай эмэгтэй, нэг болон 11 настай хоёр хүүхдийн хамт галд өртөж, угаартаж нас баржээ
Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) зургаадугаар багт "байрнаас хар утаа гараад байна" гэсэн дуудлага зургаадугаар сарын 3-ны өдрийн 13:20 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн албаныхан байрны В1 давхарт амьдардаг айлын жижиг өрөөний эд зүйлс шатаж байсныг 13:26 цагт бүрэн унтраасан байна. Уг гал түймэрт хайгуулын ажиллагаа зохион байгуулан В1 давхраас А /5 настай, эмэгтэй/, А/3 настай, эрэгтэй/ С /35 настай, эмэгтэй/, А/11 настай, эрэгтэй/ А /1 настай, эмэгтэй/-ыг тус тус гарган эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Иргэн С/35 настай, эмэгтэй/, А /11 настай, эрэгтэй/, А /1 настай, эмэгтэй/ нар эмнэлгийн байгууллагад хүргэгдэн очоод нас барсан, А /5 настай, эмэгтэй/, А /3 настай, эрэгтэй/ нарын биеийн байдал тогтвортой, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Утаажилтын бүсээс 10 хүн /8 том хүн, 2 хүүхэд/-ийг аюулгүй гаргаж, 4 хүн /2 том хүн, 2 хүүхэд/-ийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.