Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр Ц.Цогтыг томилуулах санал хүргүүлэх нь
Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Дамдины Ганзоригийн хуульд заасан бүрэн эрхийн хугацаа энэ сарын 2-нд дуусахтай зэрэгцээд түүний оронд хэн томилогдох бол хэмээн эрх зүйч, хуульчид анхааралтай ажиглах болсон.
Шүүхийн тухай хуулийн 19.2.4-т "Тухайн шүүхийн ерөнхий шүүгчийг дотроосоо сонгох" гэсэн заалтыг үндэслэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчид өчигдөр 16.30 цагийн үед зөвлөгөөнөө хийлээ. Тус шүүхийн 21 шүүгч дөрвөн цаг орчим зөвлөлдөөд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр Захиргааны хэргийн танхимын шүүгч Цэндийн Цогтыг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр тогтов.
Ерөнхий шүүгчийн албан тушаалд Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, шүүгч Ч.Хосбаяр, Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт нарын нэрийг дэвшүүлснээс шүүгчдийн олонхын саналыг Ц.Цогт авсан байна.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.