АН-ын Үндэсний бодлогын гишүүн Ж.Отгонбаярыг хохирогчид нөлөөлөлж болзошгүй хэмээн хорьжээ

АН-ын Үндэсний бодлогын гишүүн Ж.Отгонбаярыг хохирогчид нөлөөлөлж болзошгүй хэмээн хорьжээ

"Парламент телевиз" сувгийн болон хэвлэл мэдээллийн медиа группийн захирлаар ажиллаж байсан, өдгөө Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн болсон Жадамбын Отгонбаярыг нэг сарын хугацаагаар цагдан хорихоор болжээ.

Түүнийг бусдыг хүчиндсэн, халдварт өвчин тараасан хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн юм. Улмаар Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ж.Отгонбаярт “Арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан аж. Түүнд “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж болзошгүй”, “Хохирогчид нөлөөлөх үндэслэл бүхий мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг прокурорын байгууллагаас Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлсэн байна. Гэвч шүүгч прокурорын саналыг хүлээн авахаас татгалзсан аж.

Шүүгчийн уг захирамжийг прокурор эс зөвшөөрч тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиунд гомдол гаргасныг өнгөрсөн баасан гарагт хянаад прокурорын саналд дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.1-ийн мөрдөн байцаалтаас оргож болзошгүй, 14.9-1.2 дахь хэсгийн “Хохирогчид нөлөөлөх үндэслэл бүхий мэдээлэл байгаа” нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон гэж дүгнэжээ. Улмаар шүүгчийн захирамжийг өөрчилж, яллагдагч Ж.Отгонбаярыг нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. 

Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 9 минут
Энийг ийм адгийн шаар гэж бодсонгүй үнэн бол шорондоо орсон чинь дээр. Ардчилсан нам энүүний хийсэн гэмт хэрэг шүүхээс нотлогвол намаасаа хөөх нь зүйтэй
zochin 5 минут
nasand hureegui ohidiig buzartuulsan hugiin novsh hudlaa ekh oronch tsarailaad mongoliin saihan ohidiig buzarlaj ekh ornoosoo uravsan uudgui urvagch
Зочин 4 минут
Сайханбилэгийн боовыг хөхөөд байхаар тэгнэ штээ
Зочин 3 минут
Улс төр гэж ийм аймар байгаамдаа. Ямар хэрэгээ нуух гээд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг залуусаа ингэж хэлмэгдүүлээд байгаа юм болдоо