Хоёр настай хүүхэд цахилгааны ил утаснаас барьж, тогонд цохиулж нас баржээ

Хоёр настай хүүхэд цахилгааны ил утаснаас барьж, тогонд цохиулж нас баржээ

Хөвсгөл аймгийн Жаргалант суманд хоёр настай хүүхэд цахилгааны ил утаснаас барьж, тогонд цохиулж нас баржээ.

 

Тодруулбал, "Хөвсгөл аймгийн Жаргалант сумын тавдугаар багт хоёр настай эрэгтэй хүүхэд тасарсан цахилгааны утасны үзүүрээс барьж, цахилгаан хүчдэлд цохиулж, нас барсан" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

 

Урьдчилсан байдлаар амь хохирогч модон шонгийн доод ёзоор өмхөрч унаснаас болж цахилгааны утас тасарсан байсныг барьсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа ажээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.