Монгол Улсад цөмийн энергийн салбарын эмэгтэйчүүдийн холбоо байгуулагджээ
Монгол Улсад цөмийн энергийн салбарын эмэгтэйчүүдийг нэгтгэсэн анхны мэргэжлийн байгууллага болох “Монголын цөмийн энергийн салбарын эмэгтэйчүүдийн холбоо” байгуулагджээ. Нээлтийн үйл ажиллагаагаа тавдугаар сарын 31-нд боллоо.

Тус холбоо нь цөмийн энергийн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, мэргэжлийн хөгжлийг дэмжих, харилцан туршлага солилцох үндэсний сүлжээг бий болгох зорилготой юм.
Дэлхийн 145 гаруй орны 35 мянга гаруй гишүүнтэй "Women in Nuclear Global" олон улсын байгууллагын албан ёсны гишүүнээр элсэж, “Нэгд, Хөгж, Манлайл” уриан дор үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Холбооны Удирдах зөвлөлийн дарга Ч.Намуунтөгсийн "тус байгууллага нь Монгол Улсын цөмийн энергийн салбарын эмэгтэй мэргэжилтнүүдийн хүний нөөцийг тогтвортой хөгжүүлэх, салбарын талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, залуу үеийг шинжлэх ухаан, технологийн чиглэлээр сурталчлан таниулахад чиглэн ажиллана" гэв.
Нээлтийн арга хэмжээнд төр, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын төлөөлөл оролцож, салбар дахь эмэгтэйчүүдийн манлайлал, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн ач холбогдлыг онцолжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.