Талийгаач Э.Мөнхбаатарын найз бүсгүй: Түүний минь амьдралын сүүлийн өдрүүд тийм ч амар байгаагүй

Талийгаач Э.Мөнхбаатарын найз бүсгүй: Түүний минь амьдралын сүүлийн өдрүүд тийм ч амар байгаагүй

“Good boys” хамтлагийн ахлагч, дуучин Э.Мөнхбаатар нь тавдугаар сарын 31-ний 19 цагийн үед өөрийн гэртээ лайв хийснийхээ дараа амиа егүүтгэсэн хэрэг олон нийтийг цочроогоод байна.

Цагдаагийн байгууллагад хэргийн дуудлага мэдээлэл тухайн өдрийн 19 цагийн орчимд бүртгэгдсэн бөгөөд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны иргэн 30 настай Э.М нь өөрийн гэртээ хоолойгоо боосон байдалтай нас барсан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэх мэдээллийг өгөөд байгаа юм.

Дуучин залуу яагаад амиа хорлох болов, сэтгэл гутралд өртсөн байсан уу? Хайртай бүсгүйтэйгээ харилцаа хэвийн эсэх, түүнийг амиа хорлохоос хэд хоногийн өмнө эмээ нь хорвоог орхисон гэх зэргээр цахим орчинд асуулт хөвөрч байна.

Уг хэрэгтэй холбоотойгоор түүний найз бүсгүй өөрийн цахим хаягтаа дараах эмгэнэлийг оруулжээ.

-Одоо ч итгэж чадахгүй байна. Юуны өмнө түүний гэр бүл болон ойр дотны хүмүүст нь эмгэнэл илэрхийлье.

Нэг хүсэлт байна. Тухайн бичлэгийг цааш түгээхгүй, шейр хийхгүй байгаасай гэж хүсэж байна. Мөн түүний минь талаар доромжилсон, хүндэтгэлгүй утгатай сэтгэгдэл үлдээхгүй байхыг хүсэж байна.

Надад одоо ч энэ мэдээг хүлээн зөвшөөрч, ойлгоход хэцүү байна. Ядаж л чимээгүйхэн гашуудах боломж ч олголгүй таамаг, шүүмжлэл үргэлжилж, өртөж байгаа нь бүр хүнд байна.

Түүний минь амьдралын сүүлийн өдрүүд тийм ч амар байгаагүй. Бүхнийг дэлгэх эрх надад байхгүй. Миний хэлж чадах зүйл гэвэл, хэдхэн хоногийн өмнө гэр бүлд нь уй гашуу тохиолдсон тухайгаа хэлэхэд нь уулзаж, ганцхан тэвэрч тайвшруулчихаж ч чадалгүй, Монголд байгаагүйдээ харамсаж байна.

Мөн лайв хийхээсээ 30 орчим минутын өмнө над руу залгасан. Тэр үед би метронд явж байсан болохоор тухтай ярьж амжаагүйдээ хамгийн их харамсаж байна. Би шууд метроноос буугаад яриаг нь сонссон бол…

Эцэст нь, намайг буруутгаж байгаа хүмүүст хандаж хэлэхэд, миний нэрийг дуудаад, өөр хүмүүсийг "хамаатай шүү" гэж хэлснийг нь тунгаан бодоорой. Хуулийн байгууллага нь шалгаж тогтоох байх гэж итгэж байна.

Салсан хэдий ч долоодугаар сард над дээр ирж уулзана гэж байсан. Би Солонгост сурдаггүй байсан бол, холын зай байгаагүй бол бид салахгүй байсан байх. Би түүндээ ярилцахыг хүсвэл нээлттэй гэдгээ хэлсэн. Даанч тухтай ярилцаж чадсангүй. Сүүлийн үгийг нь бүрэн сонсож чадалгүй үлдсэндээ харамсаад барахгүй нь. Дахиад "Та" гэж дуудаж чадахгүй болчихлоо. Дахиад ганцхан удаа уулзах сан. Ганцхан удаа эрхлүүлж, эрхлүүлэх сэн.  Дахиад ганцхан удаа танаасаа “Зулзага” гэж дуудуулахыг сонсох сон.

Сүүлийн сард “Зунаас өмнө дуу цацна. Дахиж дуу бичихээр болгосонд баярлалаа” гээд зөндөө баярлаж байсан. Яагаад бүх зүйлийг бид нар алдаж байж, хойно нь ухаарах ёстой байдаг юм бол? Амар тайван нойрсоорой. Хайртай шүү, Бамби хэмээжээ.

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Бүжээ 26 минут
Тоглоод өрөнд орцон байсын болуу
zochin 24 минут
Би аавыгаа өнгөрөхөд л ёстой гүйгээд очиж болохгүй, уулзаж болохгүй, оргүй хоосон, уй гашуу гэж юу байдгыг мэдсэн. Болдог бол аавыгаа дараа төрөл олтол 49 хоногт нь хамт байж, бүхнээс хамгаалж сайн төрлийг нь өгөхийг хараад санаа амраад буцаж ирмээр санагдаж билээ. Даан ч байж болохгүй зүйл л дээ. хамгийн хайртай хүнээсээ анхаарал жаахан холдуулахад бурхан аваад явчихдаг юм байна лээ