Бичлэг: Машинаар мал хөөж алсан хэргийг шалгаж байна

Бичлэг: Машинаар мал хөөж алсан хэргийг шалгаж байна
Цахим орчинд 2026.05.30-ны өдөр “…талбай руу малаа шахаад болохгүй байна, та бусдын эд хөрөнгөнд халдаж байгаа бол би ч халдана, хохино” гэх агуулгатай машинаар бог мал хөөж байгаа бичлэг нийтлэгдсэн.
 
Дээрх асуудлыг Архангай аймгийн цагдаагийн газраас бүртгэлд авч шалгахад нэг ишиг, нэг хурга үхсэн мэдээлэлтэй байна. Уг хэрэг нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын хоёрдугаар багийн нутагт болсон. Асуудлыг тал бүрээс нь бүрэн бодитой нотлох ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэж ЦЕГ-аас мэдээлэв.
 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.