СБД-ийн Эрүүл мэндийн төвд Хүүхдийн эрт илрүүлгийн кабинетыг нээжээ
Сүхбаатар дүүрэг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд тэдний сурч, хөгжих ээлтэй орчныг бүрдүүлэхээр салбарт бүрт олон ажлыг хийж байна. Өнөөдөр дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн төвийн дөрвөн давхарт тохижуулсан хүүхдийн эрт илрүүлгийн кабинетыг албан ёсоор нээлээ.
Энэхүү кабинетад хүүхдийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийнэ. Үүнд, хүүхдийн эмчийн үзлэг болон нүдний хараа шалгах, чих хамар хоолой, шүд, бие бялдар, хоол тэжээлийн үнэлгээ зэргийг хийнэ. Мөн энд өсвөр насны хүүхдүүдэд зориулсан анхны тусламж үзүүлэх, нөхөн үржихүй, эрүүл хооллолт зэрэг эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын танхим бий.
Хүүхдийн эрт илрүүлгийн кабинет нь олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвтэй хамтран 50 гаруй мянган хүүхдүүддээ зориулан хэрэгжүүлж буй ажлын нэг юм.
Зургийн цомог
×
1 / {{
article.get_gallery_count }}
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.