Парламентын сэтгүүлчид хууль, хэвлэлийн эрх чөлөөний сургалтад хамрагдлаа

Парламентын сэтгүүлчид хууль, хэвлэлийн эрх чөлөөний сургалтад хамрагдлаа

УИХ-ын Тамгын газар Парламентын сэтгүүлчдийн холбоо, “Алтангадас” клубтэй хамтран “Парламент ба хэвлэл мэдээлэл” сургалтыг хоёр дахь өдрөө зохион байгууллаа.


Сургалтаар хууль тогтоох үйл ажиллагаа, парламентын хяналт, хэвлэлийн эрх чөлөө, парламентын цахим шилжилт, иргэн төвтэй хууль тогтоох хандлага зэрэг сэдвээр эрдэмтэн, судлаачид болон парламентын удирдлагууд илтгэл тавив.

 

Монгол Улсын Гавьяат хуульч Д.Лүндээжанцан эрх зүйн онолын хөгжил, хиймэл оюун ухаантай холбоотой шинэ сорилтуудын талаар танилцуулж, “digital constitutionalism” буюу Үндсэн хуулийн үнэт зүйлсийг цахим орчинд хамгаалах асуудлыг онцоллоо.

d4f60ecfb5434daaaefb15b4eda32eb5УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан парламентын хуралдааны дэг, хэвлэлийн эрх чөлөө ба эрхийн хязгаарлалтын талаар илтгэл хэлэлцүүлж, хэвлэлийн эрх чөлөө нь ардчиллын чухал баталгаа боловч хуульд нийцсэн, үндэслэлтэй хязгаарлалттай байх зарчим үйлчилдгийг тайлбарлав.


Мөн парламентын цахим шилжилт, төсвийн хяналт, парламентын хянан шалгах чиг үүргийн талаар мэдээлэл өгч, сургалтад телевиз, радио, сонин, сайтын 50 гаруй сэтгүүлч хамрагджээ.

8a4541e0d7b04bca99ac020d1c2cea94

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.