Аудит, санхүүгийн тайлагналын асуудлаар сургалт зохион байгуулжээ
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын газар Үндэсний аудитын газартай хамтран “Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын байгууллагууд, Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны санхүүгийн тайланд хийсэн аудит, цаашид анхаарах асуудал” сэдэвт сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
Сургалтыг ГБХНХЯ-ны Төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Энхтөр нээж, 2026 оны батлагдсан төсөв болон цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө. Энэ удаагийн сургалтад салбарын 115 байгууллагын 526 удирдлага, санхүү, нягтлан бодох бүртгэлийн ажилтан танхим болон цахимаар хамрагдсан юм.

Сургалтын үеэр:
-2025 оны санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн нийтлэг алдаа, зөрчил
-Санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн нэгтгэл
-Санхүүгийн хяналт шалгалт
-Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт
-Хүүхэд хамгааллын зардлын зарцуулалт зэрэг сэдвээр мэдээлэл, зөвлөгөө өгч, оролцогчдын дунд асуулт, хариулт өрнүүлэн нээлттэй санал солилцсон байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.