Тэмцээнд оролцож байсан “Оюутолгой”-н ажилчин нас баржээ

Тэмцээнд оролцож байсан “Оюутолгой”-н ажилчин нас баржээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумд үйл ажиллагаа явуулдаг “Оюутолгой” компанийн ажилчин гэнэт нас баржээ. 38 настай Э гэх ажилчин өнгөрсөн ням гарагт зохион байгуулсан сагсан бөмбөгийн тэмцээний үеэр тоглолтын талбайд гэнэт ухаан алдсан гэнэ. 

Түүнийг тэр даруйд нь тус компанийн эмнэлэгт хүргэсэн ч ухаан оролгүй байсаар уржигдар шөнө 01.00 цагийн үед нас нөгчжээ. Тиймээс эмнэлгийнхэн орон нутгийн цагдаагийнханд мэдэгдэн шалгалтын ажиллагаа эхлүүлээд байна.

Орон нутгийн эх сурвалжууд гаднын ямар нэг нөлөө, ил харагдах гэмтэл шархгүй, зүрхний хэт ачааллын улмаас амиа алдсан байх магадлалтай хэмээн мэдээлж байна.

Үүнээс гадна “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Орхон аймаг дахь Хангайн бүсийн салбарт ажилчин нь өндөр хүчдэлд цохиулан амиа алджээ. М гэх 38 настай эр агаарын шугамын тоноглол зөөж байхдаа дэд станцын цахилгааны хүчдэлд цохиулан газар дээрээ нас барсан аж. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.