УИХ-ын дарга С.Бямбацогт Европын Холбооны Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өчигдөр Европын Холбооны 21 гишүүн орноос Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Х.Тэмүүжин, Б.Мөнхсоёл нар оролцов. УИХ-ын дарга С.Бямбацогт парламентын ардчиллыг бэхжүүлэх, хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд Европын Холбооны орнуудтай илүү нягт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн илт худал мэдээлэл, кибер халдлагын эсрэг хууль эрх зүйн чиглэлээр туршлага солилцох сонирхолтой байгаагаа онцолсон байна. Түүнчлэн Европын орнуудад амьдарч буй 65 мянга орчим монгол иргэний виз, бизнесийн нөхцөлийг хөнгөвчлөх, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэв.
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните ирэх жилийн сонгуультай холбоотой худал мэдээлэл, кибер эрсдэлийн эсрэг хамтын ажиллагааны талаар санал солилцож буйг дурдаад, хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдал чухал байгааг онцоллоо.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.