“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр УИХ-ын дарга С.Бямбацогтод “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” хуулийн төслийг өргөн барилаа.
Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ “НҮБ-ын талуудын бага хурал COP17-г зохион байгуулахтай холбогдуулан цөлжилттэй тэмцэх, ногоон бодлогыг амьдралд ойртуулахын тулд “Уур амьсгалын өөрчлөлтийн тухай” хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлж байна.
Өнгөрсөн хугацаанд бид Швейцар, Сингапур зэрэг улс орнуудтай карбон кредит харилцан солилцох гэрээ хийсэн. Манайх шиг өргөн уудам нутагтай нутагт карбоноо тооцсоны үр дүнд их өгөгдөлд суурилан эдийн засгийн эргэлтэд оруулах механизмыг бий болгох чиглэлд бодит санал, санаачилга бий болж байна.
Засгийн газар дөрвөн чөлөөлөлтийн хүрээнд “Ногоон чөлөөлөлт”-ийг амилуулах, бэлчээрийн доройтлыг бууруулах, хадгалж хамгаалах хүрээнд хэмжих, тайлагнах, баталгаажуулах нэгдсэн системийг амилуулна. Карбон кредитийг эдийн засгийг төрөлжүүлэх нэг механизм болгохоор хуульд тусгалаа. Дэлхий нийтийн өмнө хүлээсэн үүргээ энэхүү хуулиар бүрэн биелүүлж байгаа юм. Хуулийг УИХ баталснаар шинэ эдийн засгийг бий болгож чадах юм. Хэлэлцүүлж өгөхийг хүсье” хэмээлээ.
Ерөнхий сайдын өргөн барьсан "Уур амьсгалын өөрчлөлтийн тухай" буюу Засгийн газрын онцлох дөрвөн чөлөөлөлтийн нэг болох “Ногоон чөлөөлөлт”-ийг бодит ажил болгох хуулийн төслийн онцлох найман үр дүнг хуваалцаж байна.








Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.