Нийслэлийн хэвлэлийн ажилтан С-ийг пейжид мэдээ өгсөн хэмээн 48 цаг саатуулжээ

Нийслэлийн хэвлэлийн ажилтан С-ийг пейжид мэдээ өгсөн хэмээн 48 цаг саатуулжээ

НЗДТГ-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцаж хэлтсийн ахлах ажилтан С-ийг саатуулан шалгаж, өнгөрсөн шөнө 48 цагийн хугацаатай баривчилжээ.

Эх сурвалжаас тодруулахад “Нямдаваа гэдэг хүний гомдлоор иргэн М гэгчийг саатуулсан юм билээ. Тухайн М нь хэд хэдэн сайт, пэйж хуудас ажиллуулдаг админ байж. М-г шалгахад харилцагч дунд нь С байсан бөгөөд нийслэлийн мэдээллийг түгээх ажлынхаа хүрээнд М рүү мэдээ явуулдаг байсан юм байна. С-ийг сэжигтнээр татан шалгаж байгаа зүйл анги нь Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйл ангиар шалгаж байгаа” гэв. Тус зүйл анги нь хакердах хэлбэрээр нэвтэрч, мэдээлэл авах зүйл анги ажээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.