Франкфурт, Сиднейд Монголын Ерөнхий консулын газар нээхийг дэмжлээ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Франкфурт болон Сидней хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар шинээр нээн ажиллуулах асуудлыг хэлэлцэж, санал дүгнэлтээ холбогдох байнгын хороодод хүргүүлэхээр боллоо.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дээрх хоёр хотод консулын газар байгуулах судалгааг хийсэн бөгөөд Герман, Австрали дахь монгол иргэдийн төвлөрөл, консулын үйлчилгээний хэрэгцээнд үндэслэн уг саналыг боловсруулжээ.
2025 оны байдлаар Германд 9000 орчим, Австралид 24 мянга гаруй монгол иргэн оршин сууж байгаа бөгөөд үүний дийлэнх нь Франкфурт, Сидней орчимд амьдарч байна.
Шинээр байгуулагдах консулын газрууд нь иргэдэд төрийн үйлчилгээг илүү шуурхай хүргэх, хууль ёсны эрх ашгийг хамгаалах, сонгуульд оролцох боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзжээ. Мөн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт болон боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдгийг хуралдааны үеэр онцолсон байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.