🔴Б.Дэлгэрсайхан: Зам барихад шаарддаг байсан олон төрлийн зөвшөөрлийг хүчингүй болгосон
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан авто зам барих зөвшөөрлийн тогтолцоог хөнгөвчилж, хүнд суртлыг халсан талаар мэдэгдлээ. Мөн түүний талаар ор үндэслэлгүй гүтгэлэг явуулж байгаад харамсаж байгаагаа илэрхийлж, аливаа асуудалд баримт нотолгоонд үндэслэн мэдээ мэдээлэл түгээхийг хэвлэл мэдээллийнхнээс хүслээ.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:
-Өмнө нь зам барихад шаарддаг байсан олон төрлийн зөвшөөрлийг хүчингүй болгож, хувийн хэвшлийнхэнд ямар нэгэн бичиг цаас шаардахгүйгээр зам барих боломжийг нээж өгсөн. Би саяхан ХБНГУ-д зохион байгуулагдсан Олон улсын тээврийн форумд оролцоод ирсэн. Дэлхий нийтээрээ гаднын нөлөөнд тэсвэртэй, чанартай дэд бүтцийг хувийн хэвшлийн оролцоотойгоор байгуулах чиг хандлагатай байгаа.
2008 онд надтай хамаарал бүхий компани Монгол Улсад анх удаа хувийн хэвшлийн хөрөнгөөр 98.2 км төмөр зам барьж байсан. Энэ дэд бүтцийн ачаар стратегийн ач холбогдолтой Төмөртэйн орд эдийн засгийн эргэлтэд орж, үнэ цэн нь өссөн. Энэ төмөр зам нь төрийн хяналтад байдаг. Тээврийн үнэ тарифыг хувийн компани биш, төрөөс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хяналт дор тогтоодог учраас ямар нэгэн монопол тогтоосон зүйл байхгүй.
Миний эсрэг гүтгэлэг тараах болсон шалтгаан нь "Смарт Эко" компанитай холбоотой. Энэ компани нь 2018 онд Оюутолгой компаниас Зам, тээврийн хөгжлийн яамны өмчлөлд шилжиж ирсэн Гашуунсухайтаас Цагаанхад хүртэлх 19.2 км төрийн өмчийн замыг дур мэдэн авч, асфальтаар хучих зөвшөөрөл шаардсан. Би төрийн өмчийн замыг хувийн компанид давуу эрхээр шилжүүлэх хууль зүйн үндэслэлгүй хэмээн татгалзсан. Энэ хууль бус үйлдлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулж байгаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.