БГД-ийн худалдааны төвд гарсан зодооны улмаас нэг иргэн эмнэлэгт хүргэгджээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд энэ сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн 32 дугаар хороонд байрлах худалдааны төвд үл таних хүмүүс маргалдаж, зодуулсан гэх дуудлага, мэдээлэл иржээ.
Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад тухайн төвийн хоёр ажилтан болон үйлчлүүлэгч иргэн хоорондоо таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж, улмаар үйлчилгээний төвийн хоёр ажилтан зодуулжээ. Шалгалтаар иргэн Б /36 настай, эрэгтэй/ нь хохирогчийн толгой руу цохиж, өшиглөсөн нөхцөл байдал тогтоогдсон байна.
Хохирогч одоогоор Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчилгээ хийлгэж байгаа аж. Мөн хохирогчдын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор шинжээч томилон ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.