Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит зөвлөгөөн өнөөдөр боллоо. Уг зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар зарим томилгооны талаар танилцууллаа.

Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайханыг томиллоо.

2b180df689364266a32b92c4e0a7935e

Нэгдүгээр орлогч нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцан ажиллана. Г.Жаргалсайхан нь 2020-2026 онд БЗД-ийн Засаг даргын орлогч, Засаг даргаар ажилласан туршлагатай.

Харин нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин цаашид Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудлыг хариуцаж ажиллахаар боллоо.Мөн нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагчаар Л.Ану-Үжинг томиллоо. Түүний хувьд өмнө нь “Улаанбаатар трамвай” төслийн удирдагчаар ажиллаж байсан юм. Түүнчлэн “Улаанбаатар метро”, “Улаанбаатар трамвай” төслүүдийг Т.Мөнхдалай хариуцан ажиллана.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.