"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны тавдугаар сарын 07-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хоёр удаагийн амжилттай арилжаагаар 96 мянган тонн нүүрсийг нийт 9.8 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод, Мандал боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжаалжээ.
64 мянган тонн баяжуулсан сул коксжих нүүрсний арилжааг $114.7 ам.доллароор арилжаалж нийт 7.34 сая ам.долларын үнийн дүнтэйгээр хэлцэл хийгдсэн бол 1/3 коксжих нүүрс-32.0 мянган тонн, $70.2 ⟶ $77.7 (+10.7%) ам.доллароор арилжаалж нийт 2.48 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ.
Арилжаанд 7 оролцогч оролцож үнэ 7.5 ам.доллароор буюу 10.7% өссөн байна.
2026 онд 130 удаагийн арилжаагаар 601.5 сая ам.долларын үнийн дүн бүхий 7.13 сая тонн нүүрс арилжлаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.