Эрдэнэс Монгол ХХК: Шуурхай ажлын хэсэгт нүүрс тээвэрчдийн төлөөллийг урилаа

Эрдэнэс Монгол ХХК: Шуурхай ажлын хэсэгт нүүрс тээвэрчдийн төлөөллийг урилаа

“Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай тушаал гаргаж “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн авто замын засвар, арчлалт болон зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх Шуурхай ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн гишүүд энэ сарын 4-6-ны өдрүүдэд Гашуунсухайтад ажиллав.

Ажлын хэсгийг “Эрдэнэс Монгол” нэгдлийн Захиргаа, удирдлагын газрын дарга, “Гашуунсухайт авто зам” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Э.Дөлгөөн ахалж байна. Ажлын хэсгийнхэн тус замаар нүүрс тээвэрлэж буй аж ахуйн нэгжүүд болон жолооч нарын төлөөлөл, гэрээт цагдаагийн хэлтсийн алба хаагчидтай нэн түрүүнд уулзлаа.

Жолооч нар замын эвдрэл гэмтлийг яаралтай засварлаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам дагуу амрах цэгийн тоог нэмэгдүүлэх, хүний хөгжлийг дэмжсэн сургалт тогтмол зохион байгуулах хүсэлт гаргалаа. Аж ахуйн нэгжүүдийн хувьд 2017 оноос хойш шинэчлэгдээгүй нүүрс тээврийн тарифтай холбоотой журмыг ойлгомжтой, цэгцтэй болгох, ажлын уялдаа холбоог сайжруулах хүсэлт тавив.

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд GPS, хар хайрцаг суурилуулахыг тээврийн компаниудад мөрдлөг болгох, камерын хяналтын системтэй болох зэргээр технологи нэвтрүүлэх шаардлагатай байгааг хэлтсийн дарга О.Чинзориг илэрхийллээ.

Уулзалтын үр дүнд ажлын хэсэгт аж ахуйн нэгжүүд болон жолооч нарын төлөөллийг оруулахаар болж, дээрх асуудлуудын хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо. Мөн энэ оны төлөвлөгөөт засварын хүрээнд нийт дөрвөн багц ажилд 33.7 тэрбум төгрөг зарцуулж, ирэх намар гэхэд зам засварын ажлыг дуусгахаар болсныг танилцуулав.

Өнгөрсөн хугацаанд хийгдсэн зам засвар чанаргүй байсныг жолооч нар шүүмжилж, энэ жилийн замын ажилд хяналтаа сайн тавьж ажиллахыг “Гашуун сухайт авто зам” ХХК-ийнханд санууллаа.

e5e998e639e74be180b9059db755fae5

b1569c049f4241118d1d36117b2982d2

2eaa640a8a5542439c064a646015bc8c

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.