🔴О.Амгаланбаатар: АН-ын дэд даргад нэр дэвшиж байгаа таван хүнийг сонгох санал хураалт нэг удаа болно
Ардчилсан намын дүрмийн дагуу намын дарга таван дэд даргын нэрийг санал болгож, багцаар нь батлах заалттай. Тиймээс нэр дэвшигчдийг нэг бүрчлэн бус, таван хүнийг багаар нь дэмжих эсэх санал хураалт явагдах юм. УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар Ардчилсан намын дэд дарга нарыг томилох асуудлаар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар:
-Сонгуулийн үр дүнгээр тухайн баг хамтдаа ялалт байгуулж, эсвэл хамтдаа хариуцлага хүлээх зарчим үйлчилнэ. АН-ын дарга О.Цогтгэрэл сонгуульд бэлтгэх, мөрийн хөтөлбөрөө ард түмэнд танилцуулах багаа өөрөө бүрдүүлэх шаардлагатай. Энэ эрхийнхээ хүрээнд багаа танилцуулж байна.
Мөн намын дотоод үйл ажиллагааг удирдаж байгаа хүн аль ч намын хувьд бүх талтай ойлголцож, ашиг сонирхлыг нь нэгтгэн, ард иргэдийнхээ дуу хоолойг сонсож чаддаг уян хатан байх ёстой. Улс төрийн манлайлагч хүн хэт хатуу, хөшүүн байж болохгүй.
Намын удирдлагад заавал 1980-аад оныхон эсвэл залуу хүн байх ёстой гэх мэтээр нас, хүйсийн шалгуур тавих нь өрөөсгөл ойлголт. Монгол Улсад бүх насны төлөөлөл амьдарч байгаа учраас хүнийг нас, хүйсээр нь ялгаварлан гадуурхах нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно. Хамгийн гол нь ажил хийх чадвартай, сэтгэл зүтгэлтэй хүн л энэ албан тушаалд очих ёстой гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.