Сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа Олон нийтээр удирдуулсан хяналтын тогтолцоо төслийн нэгжтэй хамтран сүрьеэтэй өвчтөн, түүний гэр бүлд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулахад чиглэсэн сургалт зохион байгуулжээ.
Төслийн хүрээнд 4000 гаруй хүнийг хамруулсан судалгааг зохион байгуулсан бөгөөд кейсүүдээс харахад сүрьеэгээр өвчилсөн иргэдэд нийгмийн халамжийн хэрэгцээ өндөр, халамжийн дэмжлэгийн хөтөлбөрүүдийг уялдуулах, сайжруулах шаардлагатай байсан тул 2025 онд Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний журам боловсруулахдаа нийгмийн халамжийн хөтөлбөрт хамрагдах сүрьеэ өвчтэй хүнд эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн байгууллага хамтран үйлчилгээ үзүүлэх, салбар хоорондын уялдааг сайжруулах асуудлыг тусгасан байна.

Нийгмийн хамгааллын үйлчилгээнд хууль тогтоомжид заасны дагуу сүрьеэ өвчтэй хүнийг хамруулбал сүрьеэгийн өвчлөл жилд есөн хувиар буурах тооцооллыг мэргэжилтнүүд хэлж байна.
Иймд сургалтаар салбар хоорондын уялдааг сайжруулах, сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд анхаарах асуудлуудыг ярилцах, сүрьеэгээр өвчилсөн иргэдэд шинэ журмын дагуу үйлчилгээг хэрхэн хүргэх, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хөндлөө.
Сургалтад НДЕГ-ын Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн эмч, мэргэжилтэн, төвийн зургаан дүүрэг, хоёр аймгийн нийгмийн халамжийн мэргэжилтнүүд, ЭМНБХ, ОНУХ төслийн мэргэжилтнүүд, ОНУХ салбар зөвлөл төлөөлөл нийт 60 гаруй хүн хамрагджээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.